Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Солилцооны цонх хаагдахаас өмнөх таамаг
6 жил өмнө   677
   АНУ-ын спортын шилдэг сайт болох “Bleacher report”-д бичсэнээр энэ улирлын солилцооны цонх хаагдахаас өмнө дараах солилцоонууд хийгдэх өндөр магадлалтай байгааг онцолжээ. Гол шалтгаан нь тааруу амжилттай багуудын удирдлагууд баг нь нэгэнт плэйоффт орохооргүй болсон учраас өндөр цалинтай тоглогчдоо драфтын эрхээр сольж авах гэсэнтэй холбоотой. Харин Nikola Mirotic-ийн хувьд өөрөө солилцоонд орохыг хүсэж байгаа юм. 
 
1. Kent Bazemore 
Баг: Atlanta Hawks
Нас: 28
2017-18 улирлын дундаж: 12.4 оноо, 4.3 самбар, 3.8 дамжуулалт, 1.8 таслалт, 0.7 хаалт
Хийгдэх магадлалтай солилцоо: Denver Nuggets багруу Kenneth Faried болон нэгдүгээр тойргийн драфтын эрхээр.
 
2. Marc Gasol
Баг: Memphis Grizzlies
Нас:  32
2017-18 улирлын дундаж: 18.3 оноо, 8.5 самбар, 3.9 дамжуулалт, 0.7 таслалт, 1.6 хаалт
Хийгдэх магадлалтай солилцоо: Milwaukee Bucks багруу John Henson, Thon Maker, Jabari Parker нараар.
 
3. Willy Hernangomez
Баг: New York Knicks
Нас: 23
2017-18 улирлын дундаж: 4.6 оноо, 2.9 самбар, 0.7 дамжуулалт, 0.3 таслалт, 0.3 хаалт
Хийгдэх магадлалтай солилцоо: San Antonio Spurs багруу Derrick White болон хоёрдугаар тойргийн драфтын эрхээр.
 
4. George Hill
Баг: Sacramento Kings
Нас: 31
2017-18 улирлын дундаж: 10.1 оноо, 3.0 самбар, 2.7 дамжуулалт, 0.8 таслалт, 0.3 хаалт
Хийгдэх магадлалтай солилцоо: Denver Nuggets багруу Darrell Arthur, Kenneth Faried, Emmanuel Mudiay болон 2019 оны драфтын эрх.
 
5. DeAndre Jordan
Баг: Los Angeles Clippers
Нас: 29
2017-18 улирлын дундаж: 11.6 оноо, 15.1 самбар, 1.2 дамжуулалт, 0.5 таслалт, 1.0 хаалт
Хийгдэх магадлалтай солилцоо: Portland Trail Blazers багруу Ed Davis, Maurice Harkless, Jusuf Nurkic нараар. Мөн Cleveland Cavaliers багруу Tristan Thompson, Channing Frye, драфтын нэгдүгээр тойргийн эрх гэсэн наймаа яригдаж байгаа.
 
6. Nikola Mirotic
Баг: Chicago Bulls
Нас: 26
2017-18 улирлын дундаж: 17.4 оноо, 7.0 самбар, 1.5 дамжуулалт, 0.5 таслалт, 0.4 хаалт
Хийгдэх магадлалтай солилцоо: Detroit Pistons багруу Stanley Johnson, Jon Leuer болон драфтын нэгдүгээр тойргийн эрхээр.
 
7. Kemba Walker
Баг: Charlotte Hornets
Нас: 27
2017-18 улирлын дундаж: 21.3 оноо, 3.4 самбар, 5.8 дамжуулалт, 1.3 таслалт, 0.3 хаалт
Хийгдэх магадлалтай солилцоо: New York Knicks багруу Joakim Noah, Frank Ntilikina болон драфтын нэгдүгээр тойргийн эрхээр тус тус солигдох боломжтой байна.
   Солилцооны цонх АНУ-ын цагаар 2-р сарын 8-ны 15 цагт хаагдана.                                                                                                       Эх сурвалж: Bleacher report
 
Солилцооны цонх хаагдахаас өмнөх таамаг
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0