Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Монголын тамирчидийн өрсөлдөх Токио 2020 Олимпийн дэвжээнд гарах хуваарь
3 жил өмнө   453
Токиогийн олимпийн наадам эхлэхэд дөрөвхөн хоног үлдлээ. Монгол Улс олимпод анх удаа оролцсон Япон улсад тэгээд бүр яг тэр хотод нь болох гэж буйгаараа онцлог “Токио-2020” олимпод спортын 10 төрөлд 43 тамирчин өрсөлдөх юм
 
ЖҮДО бөхийн төрөлд
 
7 сарын 24: Эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин ДАШДАВААГИЙН АМАРТҮВШИН, Эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин МӨНХБАТЫН УРАНЦЭЦЭГ,
 
7 сарын 25: Эрэгтэйчүүдийн 66 кг-д энэ жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн, ОУХМ ЁНДОНПЭРЭНЛЭЙН БАСХҮҮ, Эмэгтэйчүүдийн 52 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны эмэгтэй жүдоч, залуучуудын олимпийн мөнгөн медальт ЛХАГВАСҮРЭНГИЙН СОСОРБАРАМ
 
7 сарын 26: Эрэгтэйчүүдийн 73 кг-д Азийн  аварга, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ ЦЭНД-ОЧИРЫН ЦОГТБААТАР, Эмэгтэйчүүдийн 57 кг–д Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин ДОРЖСҮРЭНГИЙН СУМЪЯА
 
7 сарын 27: Эрэгтэйчүүдийн 81 кг-д Иргэншлээ сольж, Монголын тамирчин болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт САИЕД МОЛЛАЙ, Эмэгтэйчүүдийн 63 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, УАШТ-ий таван түрүүтэй БОЛДЫН ГАНХАЙЧ
 
7 сарын 28: Эрэгтэйчүүдийн 90 кг-д Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт ГАНТУЛГЫН АЛТАНБАГАНА, Эмэгтэйчүүдийн 78 кг-д 2009 оны “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээний хүрэл, 2010 оны Хонг Конгийн олон улсын тэмцээний мөнгө, 2019 оны Азийн нээлттэй тэмцээний мөнгө, УАШТ-ий  гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт ОТГОНЫ МӨНХЦЭЦЭГ
 
7 сарын 29: Эрэгтэйчүүдийн -100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин ЛХАГВАСҮРЭНГИЙН ОТГОНБААТАР,
 
7 сарын 30: Эрэгтэйчүүдийн +100 кг-д  ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин, Монголын багийн тугч ӨЛЗИЙБАЯРЫН ДҮҮРЭНБАЯР.
 
7 сарын 31: Холимог багийн төрөл
 
БОКС
 
7 сарын 24: ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын болон Азийн аварга, Гавьяат тамирчин ЭРДЭНЭБАТЫН ЦЭНДБААТАР
 
7 сарын 25: Армийн дэлхийн аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин БААТАРСҮХИЙН ЧИНЗОРИГ
 
7 сарын 28: Олимпийн наадамд оролцох Монгол Улсын анхны эмэгтэй боксчин МӨНХБАТЫН МЯГМАРЖАРГАЛ
 
БАЙТ ХАРВАА
 
7 сарын 23: Улсын 10 удаагийн аварга, хоёр дахь олимпдоо оролцох, ОУХМ БИШИНДЭЭГИЙН УРАНТУНГАЛАГ, ОУХМ БААТАРХУЯГИЙН ОТГОНБОЛД. 
 
МАРАФОН
 
8 сарын 7: Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ БАЯРЦОГТЫН МӨНХЗАЯА.
 
8 сарын 8: Монгол Улсын гавьяат тамирчин БАТ-ОЧИРЫН СЭР-ОД, Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин ЦЭВЭЭНРАВДАНГИЙН БЯМБАЖАВ.
 
УСАНД СЭЛЭЛТ
 
8 сарын 31: Эрэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайд ОУХМ М.ДЭЛГЭРХҮҮ, Эмэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайд Монгол Улсын дээд амжилтыг 33 удаа шинэчилсэн, ОУХМ Б.ЭНХХҮСЛЭН
 
ХҮНДИЙГ ӨРГӨЛТ
 
8 сарын 2: ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин МӨНХЖАНЦАНГИЙН АНХЦЭЦЭГ, Монгол Улсын дээд амжилтыг 48 удаа шинэчилсэн, ОУХМ ЭРДЭНЭБАТЫН БИЛЭГСАЙХАН
 
САГСАН БӨМБӨГ (3X3)
 
8 сарын 24: Монгол- Итали 16.30 цагт (Монголын цагаар)
 
8 сарын 24: Монгол – АНУ 20.00 цагт
 
8 сарын 25: Монгол- Япон 09.15 цагт
 
8 сарын 25: Монгол – ОХУ 15.00 цагт
 
8 сарын 26: Монгол – Румын 11.40 цагт
 
8 сарын 26: Монгол – Франц 16.30 цагт
 
8 сарын 27: Монгол – БНХАУ 12.55 цагт
 
Токиогийн олимпод оролцох Монголын эмэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд Баясгалангийн Солонго, Энхтайваны Чимэддолгор, Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан, Даваасүрэнгийн Ганзул, Баатарын Болор-Эрдэнэ нар багтсан. Долдугаар сарын 23-нд үндсэн дөрвөн тоглогчоо зарлана.
 
ЧӨЛӨӨТ БӨХ
 
8 сарын 1: Эмэгтэйчүүдийн 76 кг-д ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин ОЧИРБАТЫН БУРМАА
 
8 сарын 2: Эмэгтэйчүүдийн 68 кг-д олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин СОРОНЗОНБОЛДЫН БАТЦЭЦЭГ.
 
8 сарын 3: Эмэгтэйчүүдийн 62 кг-д “Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээний аварга, ОУХМ ХҮРЭЛХҮҮГИЙН БОЛОРТУЯА
 
8 сарын 4: Эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин ЭРДЭНЭБАТЫН БЭХБАЯР, Эмэгтэйчүүдийн 57 кг-д Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин, ОУХМ БОЛДСАЙХАНЫ ХОНГОРЗУЛ
 
8 сарын 5: Эрэгтэйчүүдийн 125 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний тамирчин, ОУХМ МӨНХТӨРИЙН ЛХАГВАГЭРЭЛ, Эмэгтэйчүүдийн 53 кг: “Нур-Султан-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин, ОУХМ БАТ-ОЧИРЫН БОЛОР
 
8 сарын 6: Эрэгтэйчүүдийн 65 кг-д Ховд аймгийн Манхан сумын харьяат, өсвөр үе болон 23 хүртэлх насны ангиллын Азийн аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ТӨМӨР-ОЧИРЫН ТУЛГА, Эмэгтэйчүүдийн 50 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, улсын гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ ЦОГТ-ОЧИРЫН НАМУУНЦЭЦЭГ 
Монголын тамирчидийн өрсөлдөх Токио 2020 Олимпийн дэвжээнд гарах хуваарь
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0