Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх М.Уранцэцэгтэй утсаар ярьж баяр хүргэлээ
3 жил өмнө   391
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэгтэй утсаар ярьж, баяр хүргэлээ.
 
"Бүдокан" ордонд эхэлсэн "Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эхний өдөр тэрээр хүрэл медаль хүртсэнээр Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалсан юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утсаар ярих үеэрээ, “Алтын дайтай хүрэл медаль хүртсэнд халуун баяр хүргэе” гэжээ.
 
 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа “Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо”-ны даргын үүрэг хүлээж, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын нийгмийн баталгааг хангах, цалин урамшууллыг шинэчлэх, үе шаттай нэмэгдүүлэх зорилт тавьж ажилласан. Үүний үр дүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд тамирчдын дундаж цалингийн хэмжээг 75 хувиар нэмсэн юм.
 
Эх сурвалж: MONTSAME
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх М.Уранцэцэгтэй утсаар ярьж баяр хүргэлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0