Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Өглөө болсон Олимпын тэмцээний тоймоос
3 жил өмнө   435
Токио 2020 зуны олимпын наадамд багийн төрлөөр орж буй Монголын 3х3 сагсан бөмбөгийнхэн олимпын наадмын гурав дахь тоглолтоо  Азийн наадмын мөнгөн медальт Японы багтай хийлээ.
 
Хүчтэй  өрсөлдөөн дундаас, Б.Солонго, Э.Чимэддолгор нар гурван оноо авсан бол О.Хулан, М.Цэрэнлхам нар тус бүр хоёр оноо авч,  19:10 харьцаагаар манай баг  ялагдлаа.
 
 Тамирчин охид 13:00 цагаас нэг ч хожигдолгүй ОХУ-ын dgunay эсрэг тоглох юм. Мөн Анхны олимпдоо оролцож буй залуу тамирчин Ц.Анударь дэлхийн шилдгүүдтэй ширүүн өрсөлдөн, шилдэг наймд шалгарахад ганцхан оноо дутан есдүгээр байрт жагслаа. Тэрбээр 60 суманд 96, 97, 95, 97, 97, 94 гэж буудан 576 оноо авсан юм.
 
10 метрийн хийн гар бууны дасгалд БНХАУ-ын Жиан Раншин (587), Грекийн А.Коракаки (585), ОХУ-ын В.Бацарашкина (582), БНХАУ-ын Лин Ю Мэй (579), Францын М.Ламоле (578), Болгарын А.Костадинова (578), Украины О.Костевич (577), Францын С.Говервил (577) нар шигшээд шалгарч, цааш медалийн төлөө буудахаар болов. 
 
Түүнчлэн "Токио 2020" олимпын наадмын жүдо бөхийн төрөлд Монголын багаас эмэгтэй 52 кг-д Л.Сосорбарам, эрэгтэй 66 кг-д Ё.Басхүү нар зодоглож байгаа юм. Л.Сосорбарам эхний барилдаанаа Узбекистаны Диёра Келдиёроватай хийж гурав дахь минутад өчих мэхээр цэвэр ялсан юм. Ийнхүү  шөвгийн 16-д шалгарч үлдсэн байна гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.
 
Өглөө болсон Олимпын тэмцээний тоймоос
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0