Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
БНХАУ-ын баг 9 медальтай 206 орныг тэргүүлж явна
3 жил өмнө   345
“Токио-2020” 3уны олимпын XXXII наадмын 3 дахь өдрийн байдлаар БНХАУ-ын үндэсний шигшээ баг 5 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтайгаар тэргүүлж байна.
 
Харин АНУ-ын шигшээ баг 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 8 медальтай хоёрдугаарт бичигдэж байгаа бол олимп зохион байгуулагч Япон улсын шигшээ баг 5 алт, 1 мөнгөн медальтай удаалж байгаа аж. Дөрөвдүгээр байрт БНСУ-ын шигшээ 2 алт, 3 хүрэл медальтай 4 дүгээр байр, Оросын үндэсний олимпын хорооны баг 1 алт, 2 мөнгө, 1 мөнгөтэй 5 дугаар байр тус тус эзэлжээ.
 
Харин 6-10 дугаар байрт Итали /1 алт, 1 мөнгө, 2 мөнгө/, Австрали /алт, мөнгө, хүрэл тус бүр 1/, Тунис /алт, мөнгө тус бүр 1/, Канад, Нидерланд улсын шигшээ багууд тус бүр 2 мөнгөн медальтай багтсан байна.
 
Манай улс нэг хүрэл медальтайгаар  31 байранд жагсч байна.
БНХАУ-ын баг 9 медальтай 206 орныг тэргүүлж явна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0