Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Токио 2020 Олимпын эргэн тойронд
3 жил өмнө   375
Олимпын үеэр Ковид-19 туссан тамирчдын тусгаарлагдах нөхцөлийг сайжруулна  гэдгээ Олон улсын олимпын хороо мэдэгджээ. Ингэхдээ одоогийн мөрдөж буй хатуу арга хэмжээнүүдийг хэвээр үлдээнэ.
 
“COVID-19”-ийн шинжилгээний хариугаа эерэг гарснаас хойш тусгаарлалтад орсон Нидерландын таеквондогийн тамирчин, 31 настай Решми Оогинк тусгаарлагдаж буй нөхцөлөө “Олимпын шорон” хэмээн өөрийн “Instagram” хуудсандаа дүрслэн бичсэн юм. 
 
ОУОХ пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэрээ, бид Нидерландын Олимпын хороотой тусгаарлалтын нөхцөлийг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн гэж мэдээлжээ.
 
Мөн ОУОХ-ны Эрүүл мэндийн газрын дарга Ричард Бюджетт, “Олимпын наадамд өрсөлдөхийн төлөө шаргуу бэлтгэл хийсэн ч тусгаарлалтад орсон тамирчдыг би сайн ойлгож байна. Гэвч коронавирусээр халдварласан тамирчдыг тусгаарлах нь чухал” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр халдвар авсан тамирчид шинжилгээний хариугаа сөрөг гарах үед тусгаарлалтаас гарах боломжтой гэдгийг нэмж хэлжээ. 
 
Токио 2020 Олимпын эргэн тойронд
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0