Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Олимп болон "Токио-2020"-ын логог зөвшөөрөлгүй ашиглахгүй байхыг хүслээ
3 жил өмнө   370
Олимпын лого ашиглахтай холбоотойгоор Монголын Үндэсний олимпын хорооноос мэдэгдэл гаргажээ.
 
Уг мэдэгдэлд "Зуны XXXII Олимпын наадам Япон улсын Токио хотноо амжилттай үргэлжлэн явагдаж байна. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон энэхүү наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож, одоогийн байдлаар нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.
 
Энэ хугацаанд цахим болон биет орчинд Олимпын лого/таван цагариг/, “Токио-2020” Олимпын наадмын лого болон бэлгэ тэмдгүүд, түүнтэй холбогдох туг, уриа, сүлд, таних тэмдэг, эмблемийг зөвшөөрөлгүй ашиглах тохиолдлууд ихээр гарч байна.
 
Олимпын Харти болон Монголын үндэсний олимпын хорооны дүрэм, Олимпын бэлгэ тэмдгийг хамгаалах тухай “Найробийн гэрээ”-ний дагуу дээрх өмчийг бараа, материал дээр хэвлэн ашиг олох, өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх зорилгоор сурталчилгаанд хавсаргах зэрэг арилжааны зорилгоор ашиглаж буй аливаа үйлдэл нь хориотой тул хууль бус үйл ажиллагааг зогсоохыг анхааруулж байна
 
Монголын үндэсний олимпын хороо нь Олимпын бэлгэ тэмдгийг хамгаалах эрх бүхий байгууллагын хувьд холбогдох хууль дүрмийн дагуу арга хэмжээ авахыг мэдэгдэж байна.
 
Та бүхнийг оюуны өмчийг дээдлэн Олимпын хөдөлгөөний дүрэм, журмыг хүндэтгэж, үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
 
Олимп болон "Токио-2020"-ын логог зөвшөөрөлгүй ашиглахгүй байхыг хүслээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0