“Токио -2020” Зуны олимпын XXXII наадам өнөөдрийн байдлаар 85 орны баг тамирчид медаль хүртээд байгаагаас Монголын Улсын баг 1 мөнгө, 2 хүрэл, нийт 3 медальтай Протугал болон Энэтхэг улсын хамт медалийн тоогоор 65 дугаар байрт байна.
Токиогийн олимпын медалийн тоогоор БНХАУ-ын баг 32 алт, 22 мөнгө, 16 хүрэл /нийт 70/-тэй медалийн чанараар олимпод оролцогч 206 орныг тэргүүлж явна.
АНУ-ын баг 25 алт, 31 мөнгө, 23 хүрэл /нийт 79/-тэй, медалийн тоогоор тэргүүлж, чанараар 2-т эрэмблэгджээ. Харин эзэн орон Япон улсын баг 21 алт, 7 мөнгө, 12 хүрэл, нийт 40 медальтай медалийн чанараар 3 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Их Британи 15 алт, 18 мөнгө, 15 хүрэлтэй нийт 48 медальтай, чанараар болон медалийн тоогоор 4 дүгээрт бичигдэж байна. Австралийн шигшээ баг 15 алт, 4 мөнгө, 17 хүрэл, нийт 36 медальтай медалийн чанараар 5 дугаарт, харин медалийн тоогоор 6 дугаарт жагсчээ.
Харин Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны баг 14 алт, 21 мөнгө, 18 хүрэл, нийт 53 медальтай медалийн тоогоор 3 дугаарт, медалийн чанараар 6 дугаарт жагсаад байна.
“Токио -2020” Зуны олимпын медалийн тоогоор БНХАУ тэргүүлж байна. |
|