Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Беларусийн хоёр дасгалжуулагчийн эрхийг хасжээ
3 жил өмнө   377
 Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Беларусийн хөнгөн атлетикийн хоёр дасгалжуулагчийн эрхийг хасах шийдвэр гаргаснаа өнөөдөр мэдэгджээ.
 
Тодруулбал, дасгалжуулагч нар тамирчин Кристина Тимановскаяд эх орон руугаа буцах шахалт үзүүлсэн болох нь батлагдсаны дараа ОУОХ ийнхүү шийдвэрлэсэн байна. Өөрийн аюулгүй байдалдаа санаа зовнисон К.Тимановскаягийн хувьд уг шаардлагыг биелүүлэхээс татгалзсан бөгөөд Польшийн Засгийн газраас түүнд орогнох эрх олгосон юм.
 
ОУОХ-ны мэдээлснээр, тэмцээндээ хараахан оролцоогүй байгаа бусад тамирчдын "сайн сайхны төлөө" түр арга хэмжээ авах үүднээс ийнхүү хоёр дасгалжуулагчийн эрхийг хассан байна. 
 
Эх сурвалж: AP
Беларусийн хоёр дасгалжуулагчийн эрхийг хасжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0