Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Тамирчид, төлөөлөгчид Олимпын хотхоныг орхин явж байна
3 жил өмнө   382
Токиогийн Олимпын наадам ням гарагт өндөрлөсөнтэй холбоотойгоор тус наадамд оролцсон тамирчид, төлөөлөгчид Олимпын хотхоныг орхин явж байна. 
 
Тодруулбал, даваа гаргийн өглөө хотхоноос тээврийн хэрэгсэлд суусан ачаатай хүмүүсийн цуваа тасраагүй байна. Токиогийн оршин суугчид амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хотхоны гарах хэсгийн ойролцоо цуглажээ.Тэдний зарим нь тамирчдын гэрэл зургийг авч байгаа бол зарим нь тамирчдаас улс орных нь дурсгалын эд зүйлийг бэлгэнд авчээ.
 
Тухайлбал, бага сургуулийн нэгдүгээр ангийн нэгэн хүү Бразилын далбаа бүхий энгэрийн тэмдгийг бэлгэнд авсандаа ихэд баярлаж байгаагаа илэрхийлээд, тамирчдыг Японд дахин ирээсэй хэмээн хүсэж байгаагаа хэлжээ. 
 
Мөн 50 гаруй насны нэгэн эрэгтэй цар тахал дэгдээд байгаа энэ цаг үед Олимпын наадамд хүч чадлаа сорин хүмүүст урам зориг өгсөн тамирчдад талархаж буйгаа илэрхийлсэн байна. 
 
Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны мэдээлснээр, тамирчдын хотхоныг лхагва гарагт хаах ажээ.
Тамирчид, төлөөлөгчид Олимпын хотхоныг орхин явж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0