Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
“Их Эе” энэ сарын 18-нд хуралдахгүй болжээ
6 жил өмнө   695
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эвлэрэх чиглэл авсан Монголын Үндэсний Бөхийн Холбооныхон энэ сарын 18-ны өдөр буюу Баасан гарагт Их Эеэ хуралдуулахаар товлож энэ үеэрээ МҮБХ-ны тэргүүнийг сонгох мэдээлэл гараад байсан юм. 
 
МҮБХ-ны албан ёсны тэргүүнээр сонгогдсон ч нэрээ татаад буй Л.Чинбат өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, Их Эеийг хуралдуулан тэргүүнийг дахин сонгохоор болсон байдаг.
 
Харин Ажлын хэсгийн ахлагч Х.Баянмөнх нарын зүгээс Бөхийн өргөөний сүүлийн 20 жилийн санхүүгийн тайланд аудит хийлгэх, допингийн хууль бус бизнесийг "Аварга" дээд сургуулийн захирал, багш, хүргэний сүлжээ болгосон учраас уг этгээдүүдэд энэ эрхийг өгөхгүй, сонгон шалгаруулалт явуулах хүсэлт гаргасан байна. Тэдний гаргасан хүсэлтийг Р.Нямдорж, Д.Данзан нар хүлээн аваагүй аж. Тиймээс энэ сарын 18-нд товлогдоод байсан Их Эеийг хуралдуулах боломжгүй болжээ. 
 
Мөн Р.Нямдорж, Д.Данзан нарын зүгээс Их Эеийг хуралдууллаа гэхэд 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулна гэжээ. Хуралдаанаар МҮБХ-ны тэргүүн болоод, гүйцэтгэх захирлын суудлыг Ц.Магалжавт авч өгнө, түүнчлэн МҮБХ-ны өмч байх ёстой Бөхийн өргөөний өмчлөлийн асуудлыг Бөхийн өргөө заавал МҮБХ-ны нэр дээр байх ёсгүй гэсэн байна. 
 
Энэ мэт үл ойлголцлоос болж, энэ сарын 18-ны өдөр товлогдоод байсан Их Эеийн хурал хуралдах боломжгүй болжээ. 
 
Э.ЭНХ-ОРГИЛ
“Их Эе” энэ сарын 18-нд хуралдахгүй болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0