Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
U-18 насны УАШ тэмцээн явагдаж байна
7 жил өмнө   1206

       МҮСБХ-ноос зохион байгуулж буй Отгонтэнгэр Их Сургуулийн нэрэмжит сагсан бөмбөгийн  U18 насны УАШ тэмцээний нээлт өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд боллоо. Тэмцээнд 2000 оноос хойш төрсөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын  33 баг оролцож байна.  

Тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилж тэргүүн байрын эзэд тодрох бөгөөд шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчинг ОТИС-д бүтэн жил үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнах юм. Тэдгээр тамирчид цаашдаа хичээл сурлага, спортын амжилт ахиулснаараа 20-100% хүртэл хөнгөлөгдөж суралцах боломжтой юм байна. Отгонтэнгэр их сургууль нь Монголын сагсан бөмбөгийн хөгжилд томоохон хувь нэмрээ оруулж байгаа сургуулиудын нэг. Тэр дундаа оюунлаг сагсан бөмбөгийн тамирчин бэлтгэдэг. Үүний нэг тод жишээ бол МУ-ын шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Билгүүн, залуучуудын шигшээ багийн тамирчин СМ Э.Дөлгөөн, А.Гансүх нар гэдгийг МҮСБХ-ний нарийн бичгийн дарга С.Тулга онцоллоо.

 

 

U-18 насны УАШ тэмцээн явагдаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0