Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад Улаанбаатар хотын баг оролцож байна
2 жил өмнө   331
ОХУ-ын Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиад энэ сарын 6-13-нд болж байна.
 
Дэлхий даяар тархаад буй коронавируст цар тахлын халдварын тархалтаас сэргийлэн, аюулгүй байдлыг хангах зорилгоор тус олимпиадыг танхим, цахим хослуулан зохион байгуулж байгаа. Мөн олон улсын 30 хотын багууд тоо, мэдээлэл зүй, хими болон физик гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж буй.
 
Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад нийслэлийн шилдэг найман сурагч оролцон, мэдлэг, ур чадвараа сорьж байна. Олимпиадын дүн энэ сарын 13-нд гарна.
 
Өнгөрсөн жил зохион байгуулсан олимпиадад Улаанбаатар хотын баг гуравдугаар байр эзэлсэн юм. 
Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад Улаанбаатар хотын баг оролцож байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0