Зүүн Азийн олимпын хороодын зөвлөл /ЗАОХЗ/-ийн зөвлөлийн хурал өчигдөр цахимаар болж, тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны удирдлагаас 2 хүн сонгогдлоо.
Тус хурлаар Зүүн Азийн залуучуудын II наадам 2023 оны наймдугаар сарын 12-19-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо спортын 12 төрлөөр зохион байгуулахаар шийдвэрлэв.
Дүрмийн дагуу наадам зохион байгуулах улсын Үндэсний олимпын хорооны тэргүүн ЗАОХЗ-ийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллах заалттай. Энэ заалтын хүрээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны Гишүүн Б.Баттүшиг тус зөвлөлийн Дэд ерөнхийлөгчөөр, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдсон байна.
Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлд Б.Баттүшиг, Ч.Наранбаатар нар багтлаа |
|