Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Монголын тэшүүрчид Канад улсыг зорьжээ
2 жил өмнө   324
АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотноо Олон улсын тэшүүрийн холбооны /ISU/ Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний энэ улирлын 3 дахь гараа энэ сарын 3-5-нд болж өндөрлөв.
 
"Бээжин -2022"  өвлийн олимпын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд 36 орны эрэгтэй 187, эмэгтэй 127 тэшүүрчин хурдаа сорьсон бөгөөд Монголоос 2 тамирчин өрсөлдлөө.
 
Эрэгтэй бөөн гараанд Ялалтын Зоригтбаатар масс гарааны 2 дахь хагас шигшээд уралдаж 7:07.490 амжилтаар /17 оноо/ 24 дүгээрт /25/ бичигдэв. Дэлхийн цомын гурван гараанаас 2 гараанд уралдаж нийлбэр оноогоор 34 оноотой 53 тамирчнаас 44 дүгээрт бичигдэж байна.
 
Эмэгтэй  бөөн гараанд Алтан-очирын Зул 7:29.560 амжилтаар хагас шигшээ хэсэгтээ 19 /21/ дүгээр байрт бичигдэж, 22 оноо авлаа. Дэлхийн цомын нийлбэр дүнгээр А.Зул 46 оноотой 41 тамирчнаас 33 дугаарт эрэмбэлэгдэв.
 
"Монголын энэ 2 тэшүүрчин Канадын Калгарид болох Дэлхийн цомын АШТ-ий 4 дэх гараанд оролцохоор "Агч модны орныг" зорилоо" гэж АНУ-аас спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ мэдээллээ.
Монголын тэшүүрчид Канад улсыг зорьжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0