Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ш.Энхийн-Од NCAA-ийн "DAYTON" их сургуульд тоглоно
2 жил өмнө   370
Шаравжамцын Энхийн-Од ирэх улиралд АНУ-ын "Dayton" их сургуулийн "Dayton Flyers" багт тоглохоор болжээ.
 
"Dayton Flyers" баг нь NCAA (National Collegiate Athletic Association)-ын сагсан бөмбөгийн нэгдүгээр лигт Атлантик бүсийн 10 багийн нэг болон тоглодог. Өдгөө 19 настай 207 см өндөр "Mike" буюу Ш.Энхийн-Од нь Олон улсын спортын академи буюу "ISA"-ийн лигт сүүлийнхээ жил бүрэн тэтгэлгээр тоглохоор болоод байсан юм.
 
Түүнд Dayton их сургуулиас өнгөрсөн есдүгээр сард урилга ирсэн бөгөөд NCAA нэгдүгээр лигт тоглосон Монголын анхны тамирчин болох боломжтой. Dayton Flyers багт одоо NBA-д тоглож буй Оби Топпин, Костас Антетокунмпо нар тоглож байсан.
Ш.Энхийн-Од NCAA-ийн "DAYTON" их сургуульд тоглоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0