Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Футзалны шигшээ багийн тоглогчид дасгалжуулагчийн сертификат авлаа
2 жил өмнө   322
Нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад 2021 оны 8 дугаар сарын 2-13-нд хамрагдсан футзаалны шигшээ багийн тоглогчид он солигдохын өмнөх өдөр сертификатаа гардан авлаа.
 
Шигшээ багийн тоглогчдын мэдлэгийг нэмэгдүүлж, цаашдаа ирээдүйн залуу дасгалжуулагчдыг бэлтгэх, МХБХ-ны зэрэглэлтэй дасгалжуулагчдын тоог нэмэгдүүлэх зорилготой зохиогдсон уг сургалтад 16 тоглогч хамрагдсан юм.
 
Сургалтыг Азийн Хөлбөмбөгийн Холбооны футзаалны 2 дугаар зэрэглэлийн дасгалжуулагчид болох С.Эрдэнэ-Очир, П.Алтантулга нар удирдан явуулсан. Хүндэтгэх шалтгааны улмаас футзаалны дасгалжуулагчийн 1 дүгээр зэрэглэл авсан тоглогчдоос дөрөв нь ийнхүү сертификатаа гардан авлаа.
 
Футзалны шигшээ багийн тоглогчид дасгалжуулагчийн сертификат авлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0