Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
“Levante Fuji Shizuoka” баг Монголын 2 дугуйчинтай гэрээ хийжээ
2 жил өмнө   316

Японы мэргэжлийн дугуйн “Levante Fuji Shizuoka” баг Монголын 2 дугуйчинтай 2022 оны улирлын турш хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Монголын дугуйчид олимпын эрх авахад мэргэжлийн баг байгуулах буюу мэргэжлийн багт орж уралдан UCI-ийн хуваарьт орсон мэргэжлийн тэмцээнүүдээс оноо цуглуулах өндөр шалгуур журамтай болсон билээ.

Энэхүү журам нь 1995 онд Олон улсын сонирхогчдын болон мэргэжлийн дугуйчдын холбоо нэгдсэнээр мэргэжлийн дугуйчид олимпод оролцох болж чансаагаар шалгарсан Дэлхийн шилдэг 50 орноос зөвхөн 200 дугуйчин оролцох эрхтэй болжээ.

Иймд Монголын дугуйн холбоо /МДХ/-ноос “Парис-2024” олимпын наадамд эрх авахын тулд холбооныхоо дэргэд Мэргэжлийн баг байгуулан, мөн шилдэг тамирчдаа гадаадын мэргэжлийн багуудад бүртгүүлсээр байна.

Одоогоор Монголын шилдэг 19 дугуйчин мэргэжлийн багуудад бүртгүүлснээс ОУХМ С.Жамбалжамц Малайзын “Terengganu cycling team” багт, ОУХМ Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ нар Японы “Levante Fuji Shizuoka” багт ороод байна.

Харин ОУХМ Б.Мягмарсүрэн, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Амартүвшин, Б.Идэрболд, Э.Мөнхтулга, Б.Наранхүү, Д.Эрхэс нарын 16 тамирчин Монголын анхны мэргэжлийн баг “Ferei-Mongolia Development team” багт дасгал сургуулилтаа базааж байна. Тэд улирлын эхний тэмцээн АНЭУ-ын “Tour of Sharjah” олон өдрийн мэргэжлийн уралдаандаа оролцохоор 1 дүгээр сарын 25-нд эх орноосоо мордох юм байна.

Монголын дугуйчдын эхний улирлын зорилго 3 дугаар сарын 25-29-нд Таджикстаны Душанбе хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох явдал юм. Үүний өмнө Туркийн цуврал тэмцээнүүд, “Tour of Langkawi” зэрэг олон тэмцээн сорилтууд байгаа аж.

“Levante Fuji Shizuoka” баг Монголын 2 дугуйчинтай гэрээ хийжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0