Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Пара цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 10, 13 дугаар байрт оржээ
3 жил өмнө   464
Норверги улсын Лиллехаммер хотод пара цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-24-нд боллоо. Тэмцээний 20 км-ын зайд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор хоёр тамирчин өрсөлдөв. Манай тамирчин Ц.Дашдорж 10, Б.Ганболд 13 дугаар байрт орлоо. Тэд үргэлжлүүлэн Швед улсад энэ сарын 24-29-нд болох дэлхийн цомын тэмцээний гурван зайд уралдах юм байна.
 
Б.Ганболд нь “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд өрсөлдөх эрхээ авсан юм. Харин Ц.Дашдорж дээрх хоёр тэмцээний дүнгээс харгалзан “Бээжин-2022” паралимпын наадамд өрсөлдөх эсэх нь шийдэгдэнэ.
Пара цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 10, 13 дугаар байрт оржээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0