Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хьюстон цувралын харьцааг тэнцүүллээ
6 жил өмнө   709
NBA-ийн плэй-оффын хагас шигшээ тоглолт үргэлжилж байна. Өнөө өглөө Окланд хотын “Оракле Арена” ордонд Өрнөд бүсийн аваргын төлөө өрсөлдөж буй талбайн эзэн Голден Стэйт Уорриорс болон Хьюстон Рокетс багуудын цувралын дөрөв дэх тоглолт болж зочин багийн ялалтаар өндөрлөсөн байна.
Тоглолтын эхний хагаст зочин баг 53-46 харьцаагаар тэргүүлсэн. Зочдоос энэ өдөр Ж.Харден 30 оноо авч багаа тэргүүлсэн бол К.Пол 27 оноо, сэлгээнээс Э.Гордон 14 оноо авсан бол Т.Ариза гараанаас гарч есөн оноо авсан байна. Мөн будагтай талбайд К.Капела, Пи.Жи.Такер нар сайн тоглож байсан бөгөөд К.Капела найман оноо, 13 самбар, Пи.Жи.Такер дөрвөн оноо, 16 самбараас бөмбөг авсан байна. Харин тэдний өрсөлдөгч талбайн эздээс С.Карри 28 оноо, К.Дюрант 27 оноо, 12 самбар авсан бол Д.Грийн 11 оноо, 13 самбар, найман дамжуулалт, К.Томпсон 10 оноо авсан байна. Ийнхүү цаг дуусахад 95-92 харьцаагаар зочин баг Хьюстон Рокетс баг ялалт байгуулж цувралын харьцаа 2-2 боллоо. Хоёр багийн цувралын тав дахь тоглолт нөгөөдөр Хьюстон Рокетс багийн талбайд болно.
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Хьюстон цувралын харьцааг тэнцүүллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0