“Бээжин-2022” өвлийн олимпын Монголын багийн салхийг хагалж ОУХМ А.Энхтуул уралдлаа. Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн спринт төрөлд 91 тамирчин хурд сорьсон бөгөөд манай улсын тамирчин А.Энхтуул 84-т эрэмбэлэгдэн гараанаас гарсан.
1.5 км-ийн уралдааны урьдчилсан шатанд А.Энхтуул 3:58.25 минутын амжилтаар 79-р байрт эрэмбэлэгдэв.
Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх болно. Олимпын наадамд өрсөлдөж буй манай улсын тамирчин Б.Ачбадрах 17:05 цагт гараанаас гарсан юм.
ОУХМ А.Энхтуул 79-р байрт эрэмбэлэгдлээ |
|