Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Шорт-трекийн буухиа тэмцээнд Нидерландийн баг түрүүлжээ
3 жил өмнө   461
Олимпын гурван алтан медальт Сюзанна Шультингээр ахлуулсан Нидерландын тамирчид Бээжингийн олимпын эмэгтэйчүүдийн шорт-трекийн 3000м буухиа тэмцээнд түрүүлжээ.
 
Нидерландын тамирчид 4:03.627 минутад барианд орсноор Олимпын дээд амжилтыг шинэчилж, алтан медалийн эзэд болсон байна.
 
Харин БНСУ-ын баг 4:03.627 минутын амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол БНХАУ-ын тамирчид /4:03.863/ хүрэл медалийн болзол хангажээ.
 
“Бээжин-2022” эхэлснээс есөн өдрийн дараах байдлаар Норвегийн баг тамирчид есөн алт, гурван мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чансааг тэргүүлж байгаа бол Герман /8-5-1/, АНУ /6-5-1/ удаалж байна. Эдгээр орны араас Нидерланд /6-4-2/, Швед /5-3-3/, Австри /4-6-4/, ОХУ-ын Олимпын хороо /4-5-8/, БНХАУ /4-3-2/, Швейцар /3-0-5/, Францын /2-6-2/ баг тамирчид эхний 10 байрт жагсаж байна.
 
Эх сурвалж:MONTSAME
Шорт-трекийн буухиа тэмцээнд Нидерландийн баг түрүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0