Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Монголын үндэсний спортын наадмын өвлийн тэмцээнд 426 харваач цэц сорьж байна
2 жил өмнө   409

Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээн (мөсөн шагай мөсний сур харваа) “Асем вилла”-гийн хойно орших Туул голын мөсөн дээр эхэллээ. Тус наадмын мөсний шагайн харвааны төрөлд 12 аймаг, есөн дүүргийн 126 харваач багийн болон цуваа харваанд цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Энэ харваанд дархан мэргэн хоёр, хошой мэргэн гурав, улсын мэргэн 30, спортын мастер цолтой 20 гаруй тамирчин байна. Харин мөсний сур харваанд 21 аймаг, есөн дүүргийн 300 тамирчин багийн болон цуваа харваанд өрсөлдөж байгаа бөгөөд улсын мэргэн тав, спортын мастер цолтой 48 харваач байна. Өнөөдөр цуваа харваа болж буй бөгөөд амралтын өдрүүдэд багийн харвааны медальт тамирчид тодрох юм. Монголын үндэсний спортын наадмын нээлтийн ёслол өнөөдөр болж, Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Нямсүрэн, Монголын үндэсний спортын нэгдсэн хорооны ерөнхийлөгч Ц.Магалжав нарын хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирэв. Наадмын үйл ажиллагааг нээж, БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр хэлсэн үгэндээ “Монголын үндэсний спортын VII наадам нь үндэсний уламжлалт спортын төрлүүдийг хөгжүүлэх, хамгаалах, уламжлалт тоглоом наадгайн зан үйл, үндэстний ёс заншил, соёлын өвийг өсвөр залуу үеийнхэнд өвлүүлэх, сурталчлах ач холбогдолтойг онцлов.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Монголын үндэсний спортын наадмын өвлийн тэмцээнд 426 харваач цэц сорьж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0