Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ОУОХ: Олимпын Эвлэрлийн гэрээг зөрчсөн Орос улсыг шүүмжиллээ
2 жил өмнө   341
Украинд цэрэг оруулж, дайн эхлүүлсэн нь Олимпын Эвлэрлийн гэрээг ноцтой зөрчсөн хэрэг болохыг Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) өчигдөр мэдэгджээ.
 
Нийтийн Тооллын өмнөх есдүгээр зуунд Грект анх бий болсон энэхүү уламжлалын дагуу олимпын наадмын үеэр улс орнууд дайн тулаанаа зогсоох ёстой байдаг.
 
Энэ жилийн Олимпын Эвлэрлийн хугацаа Бээжин 2022 өвлийн олимпын наадмын нээлтээс долоо хоногийн өмнө эхэлж, гуравдугаар сарын 20-нд өндөрлөх паралимпын наадмын дараах долоо хоногийг дуустал үргэлжлэх юм.
 
НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган хоёр жил тутамд Олимпын Эвлэрлийн гэрээг дэмжих тогтоолыг баталдаг. Одоогоор дэлхийн улс орнуудаас зөвхөн Израиль, Умард Солонгос хоёр энэхүү гэрээнд нэгдээгүй байдаг ажээ.
 
“Орос улс Олимпын Эвлэрлийн гэрээг зөрчсөнд ОУОХ гүнээ харамсаж байна. Нөхцөл байдлыг анхааралдаа авах зорилготой ажлын хэсэг байгуулагдаж, Украин дахь гишүүддээ хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжийг судалж байна” гэж ОУОХ-ноос гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.
 
Эх сурвалж: Reuters
ОУОХ: Олимпын Эвлэрлийн гэрээг зөрчсөн Орос улсыг шүүмжиллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0