Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БҮХ ОДДЫН ТОГЛОЛТЫН САНАЛ АСУУЛГЫН ДҮН ГАРЛАА
6 жил өмнө   2079
   АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Бүх оддын тоглолтын санал асуулгын дүн гарч, гарааны тоглогчдын нэрс тодорчээ. Уламжлал ёсоор үзэгч фэнүүд, хэвлэл мэдээллийнхэн болон тоглогчид гэсэн гурван саналын нийлбэрээр дүнг гаргасан байна. Энэ удаагийн тоглолтын гол онцлог нь өрнөд болон дорнод бүсээрээ хуваагдалгүй хамгийн өндөр оноо авсан хоёр тоглогч баг ахалж тоглогчдоо сонгон авах юм. Өчигдөр дууссан санал асуулгын дүнгээр Кливленд Кавалиерс багийн ахлагч Леброн Жеймс, Голден Стэйт Варриорс багийн ахлагч Стеффэн Карри нар тус тусынхаа багийг ахлахаар болсон байна. 
 
Гарааны 10 тоглогчоор:
Леброн Жэймс, Стеффэн Карри, Яннис Антетекумпо, Кевин Дурант, Энтони Дэвис, Демаркус Казинс, Кайри Өрвинг, Жэймс Харден, Демар Дерөзен, Жөел Эмбийд нар шалгарчээ. 
 
Харин сэлгээний тоглогчид эцсийн байдлаар тодорхой болоогүй ба дараах тоглогчдоос шалгарахаар харагдаж байна.  
 
Дорнод Бүсийн сэлгээнд:
Жон Уолл, Виктор Оладипо, Кристапс Порзингс, Аал Хорфорд, Андрэ Драммонд, Кайл Лаури, Горан Драгич, Брэдли Бийл, Дуайт Ховард, Бэн Симмонс.
 
 
Өрнөд бүсийн сэлгээнд:
Жимми Батлер, Карл Энтони-Таунс, Рассэл Уэстбрүүк, Дрэймонд Грийн, Клэй Томпсон, ЛаМаркус Алдриж, Дэмиан Лиллард, Пол Жорж, С.Ж Макколум, Блэйк Гриффин, Никола Йокич.
 
Энэ жилийн Бүх оддын тоглолт Калифорни мужийн Лос Анжелос хотод 2-р сарын 16-аас 18-ны хооронд болно. 
Д.Оюунбат
БҮХ ОДДЫН ТОГЛОЛТЫН САНАЛ АСУУЛГЫН ДҮН ГАРЛАА
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • ?? [202.9.43.223] 6 жил өмнө
    where is Lamarcus??? Davis Cousins ntr fuk