“Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадам нь “COVID-19” цар тахлын үед аюулгүй, амжилттай зохион байгуулагдсанаараа өвлийн олимп, паралимпын түүхэнд шинэ хуудсыг нээлээ гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ гишүүн хэлжээ.
“Бээжингийн өвлийн олимп, паралимпыг амжилттай зохион байгуулсан нь нарийн төлөвлөлт, эв нэгдэл, нэгдмэл байдлын тусламжтайгаар боломжгүй мэт санагдах зүйлсийг боломжтой болгож чадна гэдгийг харууллаа” гэж ОУОХ-ны гишүүн, Тайландын Үндэсний олимпын хороон дэд дарга Хунин Патама Лисвадтракул “Xinhua” агентлагт ярилцлага өгөх үеэрээ онцлон тэмдэглэсэн байна.
Хэдийгээр дэлхий дахин цар тахлын улмаас сэтгэл зүйн дарамт бүхий сорилтуудыг даван туулж байгаа ч Бээжингийн өвлийн олимп, паралимпын наадам нь спорт бид бүгдэд зөвхөн баяр хөөр бус итгэл найдвар, хүсэл тэмүүллийг авчирдаг гэдгийг тодотгон харуулж чадлаа гэж Х.Лисвадтракул ярьжээ. Түүний хэлснээр, “Бээжин-2022” мөн залуу үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст өвлийн спортоор хичээллэх урам зоригийг төрүүлсэн байна.
Мөн инновац, орчин үеийн технологи, шинэ сонирхолтой спортын төрлүүд, холимог багийн тэмцээнүүд нь “Бээжин-2022”-ыг олимп, паралимпын маш ер бусын хувилбар болон тэмдэглэгдэн үлдэхэд хувь нэмрээ оруулжээ. Тэрбээр “байгаль орчинд ээлтэй хийгээд өндөр технологи шингэсэн наадам” зохион байгуулах Хятадын хүчин чармайлтыг сайшаагаад, Хятад улс ирээдүйн зохион байгуулагч хотод шинэ жишгийг дахин тогтоолоо гэдгийг тодотгон хэлсэн байна.
“Beijing Olymp-2022 байгаль орчинд ээлтэй хийгээд өндөр технологи шингэсэн наадам” |
|