Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Ази тивийн АШТ-ээс өсвөр үеэс нэг, залуучуудаас 2 хүрэл медальтан тодорлоо
3 жил өмнө   409
Боксын өсвөр үе болон залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йордан улсын Амман хотод болж Монголын боксчид 3 хүрэл медаль хүртлээ.
 
Тодруулбал, Азийн 21 орны 352 тамирчин оролцож буй тус тэмцээний залуучуудын 48 кг-д “Radiance” клубийн тамирчин, Нийслэлийн 7 дугаар сургуулийн сурагч О.Түвшинзаяа, 63 кг-д У.Анужин нар тус тус хүрэл медалийн эзэд болов. Иордан улсын Амман хотод зохион байгуулагдсан Залуучуудын  Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээнд Н.Нармадах, Э.Гаваа дасгалжуулагчтай RADIANCE клубын тамирчид хүч, ур чадвараа сорьсон байна.
 
Мөн өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг-д  Ж.Еркин дасгалжуулагчтай “Хилчин” спорт хорооны тамирчин Ц.Манал хүрэл медаль хүртсэн билээ.
 
Ази тивийн АШТ-ээс өсвөр үеэс нэг, залуучуудаас 2 хүрэл медальтан тодорлоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0