Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Аваргуудын лигт Испаний эзэн хааны баг Мадридын “Реал” түрүүллээ
7 жил өмнө   721
Өнгөрсөн амралтын өдөр Украины нийслэл Киев хотын “Олимпиский” цэнгэлдэх хүрээлэнд 2017/2018 оны Европын аваргуудын лигийн шигшээ тоглолт болов.
 
Энэхүү тоглолтод Испаний эзэн хааны баг Мадридын “Реал”, Английн “Ливерпүүл”-тай тоглож 3:1-ээр хожлоо. Энэ удаа “Ливерпүүл” аз муутай байлаа.
 
Тус багийн түлхүүр тоглогч, довтлогч Салах тоглолт эхлээд удаагүй байхад мөрөндөө гэмтэл авч талбайг нулимстай орхилоо. Түүнийг талбайд байхад багийнх нь тоглолт тун эрч хүчтэй “Реал”-ын талбайд өрнөж байсан.
 
Гэвч түүнийг талбайг орхимогц “Реал”-ын давамгайлал эхэлсэн. Ингээд “Реал”-ын Карим Бензема “Ливерпүүл”-ийн хаалгачийн алдааг ашиглан эхний гоолыг оруулав. Тун удалгүй Английн багийн довтлогч Мане хариуг нь барьсан.
 
Гэвч түүнээс хойш “Ливерпүүл” үнэндээ яаж ч чадсангүй. Сэлгээгээр талбайд гарч ирсэн Бэйл “Ливерпүүл”-ийн хаалганд хоёр гоол оруулснаар “Реал” хожлоо. Бэйлийн зүүн хөлөөр татсан гоол гоёмсог байсан.
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Аваргуудын лигт Испаний эзэн хааны баг Мадридын “Реал” түрүүллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0