Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Универсиадын футзалын төрөлд Олон улсын Улаанбаатар Их сургууль түрүүлэв
2 жил өмнө   447
Монголын оюутны спортын V наадмын футзалын тэмцээнд /2022.04.26-27/ ШУТИС, МУИС, ХААИС, АШУҮИС, ХУИС, ОУУБИС зэрэг 15 баг хоёр өдрийн турш Монголын хөл бөмбөгийн холбооны футзалын ордонд өрсөлдөж аваргаа шалгаруулав.
 
Энэ тэмцээнд К.Болдбаатар дасгалжуулагчтай, Я.Алтансүх ахлагчтай Олон улсын Улаанбаатар Их сургуул/ОУУБИС/-ийн баг түрүүлж, 2 дугаар байрт Б.Баярцэнгэл дасгалжуулагчтай, Т.Даваадорж ахлагчтай Рояаль ОУИС, 3 дугаар байрт Б.Баярсайхан дасгалжуулагчтай, П.Билэгжаргал ахлагчтай ИЗОУИС-ийн баг тамирчид тус тус шалгарлаа.
 
Тэмцээний хаалтын үйл ажиллагаа Футзалын ордонд болж шагналт байрт шалгарсан тамирчдын шагналыг наадмын зохион байгуулах хорооны гишүүн, БШУЯ-ны дээд боловсролын газрын ахлах шинжээч Д.Баяр, МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, ШУТИС-ийн биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч О.Баатарзоригт, Наадмын зохион байгуулах хорооны гишүүн, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Г.Анударь нар гардуулан өгсөн юм.
Универсиадын футзалын төрөлд Олон улсын Улаанбаатар Их сургууль түрүүлэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0