Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Ц.Цэрэнбат шинэ дээд амжилт тогтоолоо
3 жил өмнө   667

Монгол Улсын триатлонч Цэдэндамбын Цэрэнбат “TATETRA” тэмцээнд 2 цаг 10 минут 42 секундын амжилт үзүүлж, Монголын триатлоны стандарт зайн (1500м сэлэлт-40 км дугуй-10 км гүйлт) дээд амжилтыг ахиулав. Японы Татеямад өчигдөр болсон тус тэмцээнд 870 гаруй тамирчдаас Цэрэнбат нийт дүнгээр 24 дүгээр байрт, 35-39 насны ангилалдаа дөрөвдүгээр байрт шалгарчээ. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард Йокохамагийн Дэлхийн аваргын цувралаар энэхүү үзүүлэлтийг 2 цаг 15 минут 53 секундаар шинэчилж байсан юм.

Ц.Цэрэнбат шинэ дээд амжилт тогтоолоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0