Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Казахстанд гацсан боксчид олон улсын тэмцээнээс таван медаль хүртлээ
2 жил өмнө   461
"Хилчин" спорт хороо, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх боксын өсвөрийн шигшээ багийн таван тамирчин Алматы хотод болсон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан өсвөр үеийн олон улсын тэмцээнд оролцжээ. Гурван орны 600 гаруй тамирчин өрсөлдсөн тэмцээнээс Э.Төгсбилэг, Ц.Манал, Д.Тэнгис нар алт, Ц.Лхам мөнгө, Ц.Мандах хүрэл медаль хүртсэн байна.
 
Ж.Еркин дасгалжуулагчтай Монголын өсвөрийн боксчид Казахстан улсад гацаад байгаа билээ. Тэдний хувьд Казахстан улсад хоёр сарын хугацаанд олон улсын зургаан цуврал тэмцээнд оролцож 15 алт, зургаан мөнгө, хоёр хүрэл, нийт 23 медаль хүртсэн амжилттай эх орондоо ирэхээр боллоо.
Казахстанд гацсан боксчид олон улсын тэмцээнээс таван медаль хүртлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0