Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Голден стэйт Уарриорс цувралыг тэргүүлж байна
6 жил өмнө   613
2018 оны NBA-ийн шигшээ цувралын 2 дахь тоглолт Уарриорсын талбайд болж өндөрлөлөө. Цувралыг талбайн эзэд 1:0 харьцаатай тэргүүлж байсан билээ.Тоглолтын эхнээс талбайн эзэд будагтай талбайд илүүрхэж, улмаар 2-р үед эсрэг багаасаа 9 оноог илүү авч чадсанаар эхний хагасыг 13 онооны тэргүүлэлтэй өндөрлүүлсэн юм.
 
Гуравдугаар үед сайн тоглодог Уарриорсын тоглолтыг Кливленд энэ үед зогсоож, өөрсдөө илүү тоглож чадсан ч шийдвэрлэх 4 дүгээр үед Стефен Көрригийн гайхалтай тоглолт багтаа ялалт авчрахад чухал үүрэг гүйцэтгэлээ. Ийнхүү талбайн эзэд 122:103 харьцаатай ялалт байгуулснаар цувралыг 2:0 болгон тэргүүлж эхэллээ.
 
Тус тоглолтонд Стефен Көрри 33 оноо, 8 дамжуулалт, 7 самбар, 9 холын шидэлт амжилттай болгосон юм. Ийнхүү Стеф NBA-ийн Финалын түүхэнд нэг тоглолтонд хамгийн олон холын шидэлт амжилттай болгосон гэсэн рекордыг өөрийн нэр дээр бичүүллээ.
 
Түүнээс гадна Дурант 26 оноо, 9 самбар, Клэй Томпсон 20 оноо, Жавэйл МакГий гараанд гарч 12 оноо авсан юм.
 
Харин зочдоос ЛеБрон Жэймс 29 оноо, 13 дамжуулалт, 9 самбар, Кевин Лаав 22 оноо, 10 самбар, Жорж Хилл 15 оноог авлаа.
 
Цуврал ийнхүү Кливленд хот руу шилжиж байна. Гурав дахь тоглолт манай цагаар ирэх Пүрэв гарагийн өглөө 09:00 цагаас болох хуваарьтай.
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Голден стэйт Уарриорс цувралыг тэргүүлж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0