Гүржийн нийслэл Тбилис хотод пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр боллоо.
Тус тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, "Токио-2020" паралимпын наадмын аварга, дэлхийн хошой алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдсөн юм.
Тэрбээр тэмцээний 107 кг-ын жинд цээжнээс 242 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, Тбилист төрийн дууллаа эгшиглүүлэв хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ
Пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Э.Содномпилжээ түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлэв |
|