Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Өсвөр, залуучуудын ДАШТ-ээс Монголын самбочид 14 медаль хүртжээ
2 жил өмнө   397
Армен улсын нийслэл Ереван хотод зохион байгуулсан самбо бөхийн өсвөр үе, залуучуудын ДАШТ 10 дугаар сарын 13-16-нд амжилттай явагдаж өндөрлөв.
 
Тус тэмцээний 3 дахь өдөр явагдсан залуучуудын ангилалд охидын 59 кг жинд барилдсан О. Оюунчимэг алтан медаль, охидын 65 кг жинд Д.Есүй мөнгөн медаль, хөвгүүдийн 64 кг-д Т. Төрболд мөнгөн мёдаль хүртсэн байна.
 
Энэ удаагийн ДАШТ-ээс Монгол Улсын баг нийтдээ 3 алтан медаль, 7 мөнгөн медаль, 4 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 3 дугаар байрт шалгарсан бахдам амжилт үзүүллээ гэж багийн ахлагч, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Баярсайханы Жамсрандорж  Ереванаас мэдээллээ.
Өсвөр, залуучуудын ДАШТ-ээс Монголын самбочид 14 медаль хүртжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0