Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Дрэймонд Грийн Уарриорст үлдэхийн тулд цалингаасаа хасуулахгүй
6 жил өмнө   635
Голден Стэйт Уарриорс баг сүүлийн 4 жил дарааллан финалд шалгарч гурван удаа аварга болсон билээ. Тэднийг одоо цаг үеийн хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй баг гэж нэрлэхэд буруудахгүй. Тэгвэл энэ супер баг цаашдаа хэр удаан оршин тогтнох вэ?
 
Кэвин Дурант цалингийн хэмжээг биш амжилтыг илүүд үзэн тоглогчид биш багт ээлтэй гэрээ байгуулсан. Мөн багийн мэргэн бууч Клэй Томпсон багтаа үлдэхийн тулд цалингаа хасуулахаас татгалзахгүй гэж хэлсэн. Тэгвэл хамгаалалтын ноён нуруу Дрэймонд Грийн арай өөр бодолтой байгаа ажээ. Өөрөөр хэлбэл боломжит хамгийн өндөр цалинг авах хүсэлтэй байгаа гэнэ.
 
Түүний гэрээ дуусахад хоёр улирал үлдээд байгаа хэдий ч энэ зун багтайгаа гэрээгээ сунгах боломжтой болно. Тэрбээр энэ зун багтайгаа хамгийн дээд тал нь гурван жилийн 72 сая долларын сунгалт хийж болно. Гэсэн ч Грийн энэ зун гэрээгээ сунгахгүй байхаар шийджээ. Учир нь түүний хувьд ирэх улиралд Улирлын үнэ цэнэтэй тоглогч, Шилдэг хамгаалан тоглогч, Бүх НБЭ-ийн багт нэрлэгдэх гэсэн шагналуудын аль нэгийг авч чадвал багтайгаа дээд тал нь таван жилийн 225 сая долларын гэрээ хийх эрхтэй болно. 
 
Дээрх шагналуудын аль нэгийг хүртэж чадахгүй байсан ч хуучин багтайгаа 5 жилийн 190 сая долларын гэрээ хийх эрхтэй.
 
Тиймээс энэ зун яарч бага үнийн дүнтэй гэрээ хийхгүй байхаар шийдсэн аж. Өөрөөр хэлвэл өөрийгөө дахиад олон жил одооных шиг өндөр түвшинд тоглож чадна гэж үзсэн хэрэг юм.
 
А.ЦЭЛМЭН
Дрэймонд Грийн Уарриорст үлдэхийн тулд цалингаасаа хасуулахгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0