Япон улсын нийслэл Токио хотод болж буй аэробик, гимнастикийн дэлхийн цомын тэмцээнээс Монгол Улсын тамирчин Ч.Батбуян өсвөрийн 15-17 насны ангилалд мөнгөн медаль хүртжээ.
Ч.Батбуян нь 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2018 оны ДАШТ-д зургаадугаар байр, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.
33 дахь удаагийн тус тэмцээнийг манай улсаас олон улсын шүүгч Б.Оюун дэнсэлжээ.
Гимнастикийн дэлхийн цомын тэмцээнээс Ч.Батбуян мөнгөн медаль хүртжээ. |
|