Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
“Jerusalem Masters-2022” тэмцээнд Монголоос 5 жүдоч хүч үзнэ
2 жил өмнө   528
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны энэ жилийн сүүлчийн цуврал болох “Jerusalem Masters-2022” тэмцээн өнөөдөр Израиль улсын Иерусалим хотноо эхэлнэ.
 
Тус тэмцээн жүдочдод чансааны оноогоо дээшлүүлэх сүүлийн боломж бөгөөд энэ удаа 58 орны 367 жүдоч ур чадвар, хүчээ сорин өрсөлдөх юм.
 
Монгол Улсаас 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг,48 кг-д ОУХМ Б.Баасанхүү, 66 кг-д ОУХМ Ё.Басхүү, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, +100 кг-д ОУХМ О.Цэцэнцэнгэл нар оролцох юм. Баг тамирчдаа дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва ахалж Израилын Иерусалим хотод очоод байгаа бөгөөд пүрэв гарагт шилдгүүдээ тодруулна.
 
“Jerusalem Masters-2022” тэмцээнд Монголоос 5 жүдоч хүч үзнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0