Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Монголын бөхчүүд алт, хүрэл медалийн төлөө барилдана
2 жил өмнө   423
ОХУ-д болж буй алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд манай улсаас оролцож буй бөхчүүд алт, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байна.
 
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ийн хүрэл медальт Т.Түвшинтулга, эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, 59 кг-д “Осло-2021” ДАШТ-ийн хүрэл медальт Э.Даваачимэг, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн нар алтан медалийн төлөө, 55 кг-д Олон улсын хэмжээний мастер Г.Отгонжаргал, Б.Отгонтуяа нар хүрэл медалийн төлөө барилдана.
 
Мөн 50 кг-д Э.Золжаргал, 59 кг-д Х.Болортуяа дагах барилдаан хийхээр болсон. Медалийн төлөөх барилдаанууд өнөөдөр болно.
 
Олимпын наадмын хоёр удаагийн аварга, ДАШТ-ийн алтан медальт, ОХУ (хуучнаар ЗХУ)-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнийг 1991 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм. 
Монголын бөхчүүд алт, хүрэл медалийн төлөө барилдана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0