Сингапурт болж буй 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд Монголын эрэгтэй баг Шинэ Зеландын багтай тун ширүүн өрсөлдөж, 19:18-аар буулган авснаар Монголын шигшээ баг Азийн аваргад дөрөв дэхээ финалдаж алтан медалийн төлөө сүүлийн 3 удаагийн Азийн аварга Австралийн хүчирхэг багтай өрсөлдөхөөр болсон юм.
Ингэж гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-нд Сингапур улсад болсон 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид хоёр дахь удаагаа тивийнхээ аваргаар тодорлоо.
Манай сагсан бөмбөгчид алтан медалийн төлөөх тоглолтод сүүлийн 3 удаагийн Азийн аварга Австралийн хүчирхэг багтай тоглож 21:18-аар хожсон юм. Эрэгтэй сагсчид 2018, 2019 оны Азийн аваргын финалд Австралид хожигдож байсан бол гурав дахь удаагийн уулзалтад багийн бүх гишүүд тун ухаалаг тоглолтыг үзүүлж зургаан жилийн дараа тивдээ дахин түрүүллээ.
Ялангуяа А.Анандын алдаатай 2 онооны шидэлт, торгуулийн нэмэлт шидэлт багаа ялалтад хөтөлжээ.
3х3 сагсан бөмбөгийн Азийн аваргыг Монголын баг авлаа |
|