Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
30 настай нягтлан бодогч залуу 100 метрийг 9.9 секундэд туулан дээд амжилт тогтоожээ
1 жил өмнө   315
Австрийн Грац хотод болсон Европын 100 метрийн хурдан гүйлтийн тэмцээнд Их Британийн 30 настай нягтлан бодогч залуу тэргүүлэн, дээд амжилт тогтоосон нь олныг гайхшруулж байна. Евгений Амо-Дадзи бүтэн цагийн нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд мэргэжлийн бус, ямар ч спонсоргүйгээр оролцсон цөөн тамирчдын нэг юм. 
 
Тэрээр бусад тамирчид шиг бүтэн цагийн бэлтгэл хийдэггүй ч ажлынхаа хажуугаар дөрвөн жилийн турш бэлтгэлээ хангаж 100 метрийг 9.9 секундэд туулан дээд амжилт тогтоожээ. Тэр ийнхүү Европын ойрын зайн хамгийн хурдан гүйгч, Их Британийн бүх цаг үеийн хамгийн хурдан дөрвөн тамирчны нэг болжээ. 
 
Евгений "Би гүйлтэд яг л зөв цагтаа орсоноо мэдэрдэг. Гүйхэд яг л нисэх мэт санагддаг нь гайхалтай. Би одоо ч өөрийгөө гүйлтээр хичээллэдэг нягтлан л гэж хэлнэ" гэжээ. 
30 настай нягтлан бодогч залуу 100 метрийг 9.9 секундэд туулан дээд амжилт тогтоожээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0