Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Панам шиг уйлахсан
6 жил өмнө   694
Панам улс ДАШТ-д анхны гоолоо оруулсан дүр зураг.
 
Панам 4 сая хүн амтай. Хүн амын тал нь нийслэлдээ амьдардаг. Газар нутгийн тал нь хөдөө. Шинэ зуун гараад эдтйн засаг нь өсч байгаа ч 96 онд Гари Стэмпэл гэж дасгалжуулагч Панамд хөлбөмбөг хөгжүүлэх гээд иртэл хөлбөмбөгийн олигтой талбай ч байгаагүй. Тэр үед Панам дэлхийн чансааны 150-д жагсаж байлаа.
 
Хайрган дээр, элсэн дээр хөлбөмбөг тоглоно. Тоглох бөмбөг байхгүй Гари Англиас авчирсан хэдэн бөмбөгөөрөө хүүхдүүдийг тоглуулдаг. Бэйсболлын талбайг хөлбөмбөгийнх болгож ашигладаг. Гари улмаар хүүхдүүдийг бэлдэж, улмаар үндсэн шигшээг ч дасгалжуулсан.
 
Панамын хөлбөмбөг 2003 онд 20с доош насны ДАШТ-р оролцсоноос эхэлсэн. Анхны оролцсон аль нэг насных нь дэлхийн чанартай тэмцээн. Тэрнээс хойш 20-с доош насны ДАШТ алгассангүй. (20-с доош насны ДАШТ-р оролцох гэж урьдчилсан шатыг давдаг) Улмаар тэдгээр залуучууд 2009 оны Төв Америкийн үндэсний цомд түрүүлж, 2009 оны Голд Кап тэмцээнд АНУ-д шөвгийн 8-д хожигдох хэмжээнд хүртэл богино хугацаанд хөгжсөн.
 
Улмаар 2018 ДАШТ-р урьдчилсан шатанд АНУ-г ардаа орхиж анх удаа ДАШТ-д тоглох эрх авсан. АНУ 1986 оноос хойш анх удаа ДАШТ өнжсөн шалтгаан Панам. Гари Стэмпэлийн гаргаж ирсэн залуучууд өнөөгийн шигшээ багийн үндсэн цөмийг бүрдүүлж байна.
 
Ердөө 20 жилийн дотор дэлхийн чансаанд 150д байсан баг 55-д жагсаж, ДАШТ-д оролцож анхны гоолоо орууллаа. Уйлж байна. Төрийн дууллаа сонсоод уйлсан. Панамын домог болсон хөлбөмбөгчин Балоя 37 насандаа улсынхаа анхны ДАШТ-ий гоолыг оруулж уйлж байна. Дэмжигчид нь баярлаж уйлж байна.
 
Панамын сувгаар нь мэдэх энэ улс сүүлийн жилүүдэд эдийн засаг нь өссөн ч 4 хүн тутмын 1 нь ядуу байсан хэвээр. Гэхдээ ДАШТ-д тоглож, гоолдож байна. 20 жилийн дотор хөлбөмбөгийн чансаанд 100 байр ахисан.
 
 
Бид чансаанд доошилчихгүйхэн гэж хичээсээр л. 186-д байсаар. 20 жилийн өмнөх байрандаа. Газар нутгаараа дэлхийд 18-д, газрын баялгаараа дэлхийн тэргүүн эгнээнд. Гэхдээ байрандаа байсаар л. Тулга тойрсон хэрүүлээ бөхчүүд, дуучидтайгаа хийж, албан тушаалын төлөө амиа тавин алалцаж, дөрвөн жилдээ нэг удаа төрийн түшээдүүддээ духан дээрээ нэг үнсүүлж, нэгнээ муулж, талцан алалцсаар. Байсан байрандаа.
 
Панам шиг ДАШТ-д оролцож төрийн дууллаа сонсож уйлахсан, гоолоруулахыг нь харж уйлахсан.
 
Харин бид хөлбөмбөгийн талбай дээр хүүхэд амиа алдахыг харж уйлж байна. Хөлбөмбөгийн талбай дээр үхэл харах биш баяр хөөр харахсан. Панам шиг уйлахсан
 
ЭХ СУРВАЛЖ:  FB  OYU-OD
Панам шиг уйлахсан
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0