Баасан гарагт Унгарын нийслэл Будапешт хотод болсон дэлхийн цомын тэмцээний үеэр Австралийн тамирчин Кэйли Маккиоун эмэгтэйчүүдийн араар даллах сэлэлтийн 50 метрийн зайд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Ингэснээр тэр 50, 100, 200 метрийн араар даллах сэлэлтийн дээд амжилтуудыг зэрэг эзэмшсэн анхны эмэгтэй болон түүхэнд бичигдэж байна.
Баасан гарагт тэрбээр Будапештын Дуна Аренад болсон уралдааныг 26.86 секундэд дуусгасан юм. Энэ төрлийн өмнөх дээд амжилтыг Хятадын тамирчин Лю Шиан 2018 онд 26.98 секундээр тогтоож байжээ.
22 настай Маккиоун энэ онд гурав дахь дэлхийн дээд амжилтаа ийнхүү шинэчлэн тогтоосон байна.
Маккиоун ирэх оны зун Парист болох олимпын наадамд дээрх гурван төрлөөс алтан медаль зүүх хамгийн өндөр магадлалтай тамирчинд тооцогдож байгаа юм.
Эх сурвалж: CNN
Усан спортын гурван дээд амжилтыг зэрэг эзэмшсэн нь түүхэнд анхны тохиолдол болов |
|