Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын ДАШТ үргэлжилж байна. Тус тэмцээний зургаан улааны төрөлд Монголын тамирчин Б.Нарантуяа өрсөлдөж байгаа бөгөөд тэрбээр хагас шигшээд шалгарчээ. Өдгөө 29 настай түүний хувьд шөвгийн 16-д Ираны Мелика Нажафиг 3-0 гэсэн харьцаатай, шөвгийн наймд Германы Диана Статешниг 4-2 гэсэн харьцаатай тус тус хожив.
Б.Нарантуяа хагас шигшээд Энэтхэгийн 21 настай тамирчин Анупама Рамашандрантай учраа таарчээ. Хэрэв өрсөлдөгчөө ялбал финалд цэц мэргэнээ уралдуулна.
Б.Нарантуяа үндсэн төрөлдөө шөвгийн наймд шалгарчээ. Тэрбээр шөвгийн 16-д Хонг Конгийн Со Ман Яныг ялсан ч шөвгийн наймд Хятадын Баи Юлүд 0-3 гэсэн харьцаатай дийлдсэн аж.
Б.Нарантуяа хагас шигшээд шалгарснаар хүрэл медалийн болзол хангаж байгаа бөгөөд энэ амжилтаараа ДАШТ-ээс медаль хүртэж буй анхны монгол тамирчин болсон гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. Түүний хувьд өнгөрсөн жил Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байсан түүхтэй.
Б.Нарантуяа ДАШТ-ээс хүрэл медалийн болзол хангалаа |
|