Цөөн үгээр:
  • 13 настай хүүхдийг хүчиндсэн цагдаад 12 жилийн хорих ял оноожээ
Киллиан Мбаппе "Реал Мадрид"-тай таван жилийн гэрээ байгууллаа
2 сар өмнө   192
Испанийн Эзэн хааны клуб "Реал Мадрид" баг франц довтлогч Киллиан Мбаппег авснаа зарлалаа. Энэ жил 25 настай К.Мбаппе энэ сарын 30-нд Францын "Парис Сайнт Жэрмайн" клубтэй байгуулсан гэрээ нь албан ёсоор дуусгавар болсны дараа гэрээнд гарын үсэг зурахаар болжээ.
 
К.Мбаппе таван жилийн хугацаанд 75 сая еврогийн цалин авна. Мөн Испанийн багийг сонгосныхоо төлөө 150 сая еврогийн урамшуулал халааслах аж. Үүгээр ч зогсохгүй өөрийн нэр орсон бүтээгдэхүүний тодорхой хувийг авахаар тохиролцжээ.
 
Тэрбээр "Реал"-д очих тохироогоо өнгөрсөн хоёрдугаар сард хийж, энэ улирлын дараа Францын багаа орхих болсноо зарласан юм.
 
Түүнийг явах болсноо зарласантай холбоотойгоор "ПСЖ" баг нь сүүлийн гурван сарын цалинг нь өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж болзошгүй байна.   
 
 
 
Эх сурвалж: BBC
Киллиан Мбаппе "Реал Мадрид"-тай таван жилийн гэрээ байгууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0