Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Дайчдын дараагийн оргил хаана вэ
6 жил өмнө   952

Леброн Жэймс "Лэйкэрс"-рүү явсантай зэрэгцээд өөр нэгэн дуулиан дэгдлээ.Стефэн Көрри, Клэй Томпсон, Кевин Дюрант, Дрэймонд Грин, Демаркус Каузинс гэсэн гарааны цаашлаад, бүх оддын шилдэг тавт бүрдэж байна. Алтан мужид Кевин Дюрантыг очих үед л хэвлэлээр шуугиж байсан цаг саяхан. Тэдний эсрэг сөрөх хүч үгүй мэт ярих хүмүүс олон байлаа. Өрсөлдөхүйц байсан ганц баг нь аваргын цувралд 4:0-ээр шүүрдүүллээ. Хаан нь титмээ орхиод Холливүдыг зорьсон гээд Кавалиерст асуудлаас их юм алга. Харин Алтан мужийн дайчид энэ супер бүрэлдэхүүнтэйгээр ирэх улиралд ямар амжилт, сюрприз үзүүлэх бол. Д.Каузинс шиг чадварлаг тоглогч оддоос бүрлсэн энэ багт хэрхэн идээших нь цаг хугацааны л асуудал. Өнгөрсөн улиралд талбайдаа Д.Каузинстай ширүүхэн маргалдаад амжсан. Ер нь гар зөрүүлэхэд ойрхон байсан.

Коби Брайант болон Рон Артест нар яг ийм л харилцаатай байсан ч 2010 онд хамтдаа аваргын цом өргөж байсан. Багийн хамтрагчид гэдэг нэг нэгнээ хүлээн зөвшөөрөхөөс илүү ойлголцол гэж үгүй шүү дээ.

Ямартай ч Алтан мужийн дайчид сэлгээний тамирчдаа супер оддоос бүрдүүлэхгүй л болов уу. Гэвч жил ирэх тусам шилдгүүдийг нэгтгэсээр байна.

А.Цэлмэн

Дайчдын дараагийн оргил хаана вэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0