Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
ОУХМ С.Ганбаяр Мадридын "Гран при" тэмцээнээс алтан медаль хүртэв
7 жил өмнө   683

Долдугаар сарын 14, 15-нд Испанийн нийслэл Мадрид хотод Чөлөөт бөхийн Мадридын Гранпри тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас хоёр тамирчин эх орноо төлөөлөн оролцсоноос 70 кг-ын жинд ОУХМ Санжаагийн Ганбаяр алт, 65 кг-д ОУХМ Төмөр-Очирын Тулга хүрэл медаль хүртсэн байна. Мөн "Арслан" клубын тамирчин Т.Тулга хүрэл медалийн эзэн болжээ.

ОУХМ С.Ганбаяр долдугаар сарын 7-нд Канадын Онтарио мужийн Гуэльф хотод болсон дэлхийн бөхийн нэгдсэн холбооны календарт багтдаг чөлөөт бөхийн “Канадын цом” олон улсын тэмцээний 70 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн байна. Мөн тэрээр өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр Италид болсон Сассаригийн олон улсын тэмцээнд ганцаараа оролцож түрүүлсэн амжилтыг үзүүлжээ. Дашрамд дуулгахад, тэрээр АНУ-ын Мэриландын их сургуульд багшилдаг, "Нью-Йорк Атлетик" клубт данстай бөх аж.

 

ОУХМ С.Ганбаяр Мадридын "Гран при" тэмцээнээс алтан медаль хүртэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0