Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Сөүл хотын дарга Пак Вонсун амлалтаа биелүүлж ядуусын байранд сар амьдрахаар болжээ
7 жил өмнө   696

Сөүл хотын дарга Пак Вонсун, эхнэр Канг Нанхуигийн хамт долдугаар сарын 22-нд Сөүлийн хойд хэсэгт байрлах, хүн амын ядуу хэсэг амьдардаг хавтгай дээвэртэй жижиг байшинд нэг сар амьдрахаар нүүжээ.

Тус байшин хоёр жижиг өрөө, угаалгын өрөөтэй бөгөөд агааржуулагчгүй. Зундаа хэт халуун, өвөлдөө хэт хүйтэн энэ байр хамгийн хямдханд тооцогддог аж. Засгийн газар 30 метр квадрат тус байшинд  нэг сарын түрээсийн төлбөр 1762 ам.долларыг төлжээ.

Пак Вонсун өнгөрсөн сард хотын даргаар сонгогдсон бөгөөд сонгуулийн үеэр өгсөн амлалтынх нь нэг энэ байжээ. Өөрөөр хэлбэл, Сөүлийн хотын хөгжил тааруу хэсэг болох Гангбук-гуд амьдарснаар өөрийн биеэр туршлага хуримтлуулж, оршин суугчдын амьдралын нөхцөлийг сайжруулах бодлогын зохицуулалтыг хийх юм байна.

Солонгосын ард иргэд Пак Вонсуны үйлдлийг хоёр янзаар хүлээн авч байгаа гэнэ. Тухайлбал оршин суугчид хотын дарга амьдралын нөхцөл байдалтай танилцсаны үр дүнд тээврийн хэрэгсэл, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд анхаарал хандуулна хэмээн найдаж байна. Түүний хөрш үнийг ач холбогдолтой үйл явдал гэж үзжээ.

Харин түүний эсрэг "Bareunmira" намын Ким Су-мин “Тэр хавтгай дээвэртэй жижиг байшинд амьдран зургаа авахуулж, сенсаци дэгдээхийн оронд ядуурлын бодит асуудалд анхаарал хандуулж, өөрчлөлт хийх хэрэгтэй” гэсэн юм.

Хотын дарга Пак Вонсун хөршүүдтэйгээ уулзаж, тэдэнд тулгардаг асуудлын талаар ярилцжээ. Тэрбээр хүмүүсийн сөрөг хандлагыг үл ойшоож байгаа аж.

 

Эх сурвалж: The Korea times

 

Сөүл хотын дарга Пак Вонсун амлалтаа биелүүлж ядуусын байранд сар амьдрахаар болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0