Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
ОХУ-ын тэргүүн брикс-ийн гишүүн орнуудаас дэмжлэг хүслээ
7 жил өмнө   680
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн “ЭКСПО-2025” үзэсгэлэнг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнд дэмжлэг үзүүлэхийг БРИКС-ийн гишүүн орнуудаас хүслээ.
 
Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо болж буй БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын тэргүүн үг хэлэхдээ, “Дэлхийн “ЭКСПО-2025” үзэсгэлэнг ОХУ-ын Екатеринбург хотноо зохион байгуулах өрсөлдөөнд та бүхний анхаарлыг татах хүсэлтэй байна. Үзэсгэлэнг зохион байгуулах хотууд дунд Бразил, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африкийн хотуудаас байхгүй байна. Эрхэм нөхдөө, бидэнд БРИКС-ийн гишүүн орнуудын дэмжлэг маш их хэрэгтэй” гэж мэдэгдэв.
 
Мөн тэрбээр, “БРИКС-ийн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна гэж Өмнөд Африкийн Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд, хүмүүнлэгийн салбар тэр дундаа спорт, кино урлаг болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талд БРИКС-ийн гишүүн орнууд анхаарлаа хандуулж байгаад би баяртай байна” гэж мэдэгджээ.
 
Хамгийн сүүлд мэдээлснээр, ОХУ “ЭКСПО-2025” үзэсгэлэнг “Дэлхий ертөнцийг өөрчлөх: ирээдүй хойч үед зориулсан сайн сайхан амьдрал, шинэ санаачилга” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн ажээ.
 
Оросын Екатеринбург хотоос гадна Францын нийслэл Парис, Азербайжаны нийслэл Баку, Японы Осака гэсэн гурван хот дэлхийн ЭКСПО-2025 үзэсгэлэнг зохион байгуулахаар өрсөлдөж байна. Энэ оны 11 дүгээр сард болох Олон улсын үзэсгэлэнгийн товчооны Ерөнхий Ассамблейн 164 дүгээр хуралдааны үеэр үзэсгэлэнг зохион байгуулах хотыг тодруулах юм.
 
А.ЦЭЛМЭН
ОХУ-ын тэргүүн брикс-ийн гишүүн орнуудаас дэмжлэг хүслээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0