Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
ПУТИНЫГ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДИЙГ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛЛАА
6 жил өмнө   643
      АНУ-ын Сангийн яамнаас мэдэгдэл хийж Кремлтэй холбоотой хүмүүсийн хар жагсаалтыг танилцуулжээ. Үүндээ ерөнхий сайд Дмитрий Медведев, гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүтэй 114 албан тушаалтан болон 1 тэрбум доллараас дээш хөрөнгөтэй олигархи гэж үзсэн Роман Абрамович нарын 96 бизнесмэнийг оруулжээ.
 
Гэхдээ эдгээр хүмүүсийн эсрэг ямар нэгэн хориг арга хэмжээ одоогоор авахгүй юм байна.
 
Үүний хариуд Думын Олон улсын хэргийн хорооны орлогч дарга Алексей Чака "Энэ нь хурцадмал байдлыг улам бүр нэмэгдүүлсэн хэрэг боллоо" гэж мэдэгджээ.
 
Путинийг тойрон хүрээлэгч эрхмүүдийг ийнхүү зарласан нь Вашингтоны зүгээс ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гэсэн оролдлого байж болох юм. Учир нь АНУ-ын ерөнхийлөгчийн сүүлийн сонгуульд Кремлийн эрх мэдэлтнүүдийг нөлөөлсөн гэж үзээд тэдэнд хориг арга хэмжээ аваад байсан юм.
ПУТИНЫГ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДИЙГ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛЛАА
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0