Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Туркийг БРИКС-ийн эгнээнд оруулахыг хүсчээ
7 жил өмнө   653
МОСКВА. /РИА Новости/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган улсаа БРИКС-ийн гишүүн орон болгохыг тус эвслийн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад /ӨАБНУ/ болсон дээд хэмжээний уулзалтад оролцогч улсуудад уриалжээ.
 
“Биднийг БРИКС-т хүлээж авбал, тус эвсэл "БРИКСТ" гэдэг нэртэй болох юм байна” хэмээн Т.Эрдоган хэлэхийн сацуу БРИКС-ийн гишүүн орнууд түүний саналыг халуун дотноор хүлээн авсныг цохон тэмдэглэжээ.
 
“Бид эдгээр 5 улстай “Их-20” бүлэгт багтдаг билээ. Биднийг эвсэлдээ хүлээн авахын тулд шаардлагатай алхмуудыг авч хэрэгжүүлээсэй гэж би хүсч байна. Мөн бид БРИКС-д өөрийн байр сууриа эзлэхийг хүсч байна” гэж Туркийн төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.
 
Одоогоор БРИКС-д Бразиль, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ гэсэн 5 улс багтдаг билээ. Энэ эвслийн хамгийн анхны дээд хэмжээний уулзалт 2009 оны 6 дугаар сард болсон бөгөөд тэр үед ӨАБНУ БРИКС-д ороогүй байсан юм.  
 
А.ЦЭЛМЭН
Туркийг БРИКС-ийн эгнээнд оруулахыг хүсчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0